Friday, December 14, 2007

Made in Mongolia

Маш цөөхөн салбарт үндэсний үйлдвэрлэлтэй манай орны бараа бүтээгдхүүн олон улсын бүү хэл өөрийн орны хэрэглэгч, худалдан авагчдын нүдийг тэр бүр хужирлаад байдаггүй хэдий ч өөрийн гэсэн байр суурийг аль хэдийн дотоод гадаадгүй тодорхойлчихсон байдаг нь мэдээж. Олон улсад Made in Mongolia хэв маягийг тодорхойлдог гэж хэлж болох архи, согтууралах ундаа , ноос ноолуур болон бөс барааны чиглэлээр явуулж буй үйлдвэрлэл нь үнэхээр цар хүрээний хувьд хангалтгүйгээс гадна манай орныг үйлдвэрлэгч бус орнуудын тоонд яахын аргагүй оруулжруулж байгаа юм. Гадаадын бусад орноос оруулж ирсэн, орчин үеийн өндөр чадвартай бэлэн машин механизм дээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь хэдийгээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болон мэдлэгэ боловсрол олох гэх мэт олон давуу талуудтай хэдий ч өөрсдөө бүтээн бий болгох, турших, судлах гэдэг ойлголтуудыг мартагдуулах шахдаг сөрөг нөлөө бас бий юм. Тэртээ тэргүй гүйцэгдэхээсээ өнгөрсөн хэд хэдэн орны зарим нэг үйлдвэрлэлийн салбарт буй бараа бүтээгдхүүнтэй өрсөлдөх утаггүй болов ч өөр хангалттай өрсөлдөөний талбар байсаар байгааг нүдтэй болгон харж чихтэй болгон сонсож байгаа билээ. Манай орондох үйлдвэрүүдийн тоо хэмжээ өсөн нэмэгдэж, бүтээгдхүүнүүд чанрын хүссэн хэмжээнд хүрэх тэр үе бас тийм ч хол биш юм.Боломжийн үнтэй, чанрын өндөр хэмжээнд хийгдсэн Made in Mongolia бараа бүтээгдхүүнүүд монгол орны өөрийн ард иргэдэд болон нэр хүндэд мөн цаашилбал хөгжил дэвшилийн салбарт хэрэгжүүлэх хамгийн зөв марктинг юм.

Дэлхийн хүн амийн дундаж наслалт нэмэгдэж байгаа өнөө цагт маш олон шалтгааны улмаас манай орны хувьд энэ үзүүлэлт эсэргээр байна гэж хэлхэд буруудахгүй болов уу? Өөрсдийн баталгаатай хүнсний үйлдвэрлэлтэй болсон тэр цагт л сэтгэл амар ажиглан суух энэ тоо барим бас л нэгийг бодууштай зүйл юм. Бидний тэр болгон шинжилж судлаад, дүгнээд байх боломжгүйг мэдсэн шиг өдөр тутам урд хөшөөс маань түм бумаараа орж ирэх чанрийн баталгаа муутай , хүний эрүүл мэндэд муугаар ч нөлөөлөх хүнс, хүнсний бүтээгдхүүнүүд ямар үр дагавартай байх бол?

Гар дээрээ өөрийн гадаад паспорттой болсоноос хойш бараг бүгдийг хойд, урьд хөршөөсөө зөөх болсон бидний хувьд үйлдвэрлэнэ гэдгээс оруулж ирнэ гэдэг үг илүү их танил болчихоод байгаа нь маш олон шалтгаантай байх. Улсаас жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх татварын хэмжээ, дотооддох хэрэглэгч, худалдан авагчдын тоо болон тэдгээрийн санхүүгийн чадвах, бусад орны бараа бүтээгдхүүнтэй өнгө үзэмж, чанар чансаагаараа өрсөлдөх чадвар зэрэг хангалттай олон баримтууд нь манай орны үйлдвэрллийн хөгжлийг маш олон салбарт удаашруулсаар байгаа юм.

Жишээлбэл улсаас үзүүлэх татварын хэмжээ яахын аргагүй жижиг дунд үйлдвэрүүдийн оршин тогтнохтой холбоотой байдаг ба цаашилбал бараа бүтээгдхүүний чанар чансанд ч нөлөөлдөг нь ойлгомжтой. Өнөөг хүртлэх манай орны жижиг дунд үйлдвэрүүдэд үзүүлэх татврын хэмжээ нь тийм ч таатай орчинг бүрдүүлэх хэмжээнд байгаагүй хэдийч энэ байдлыг өөрчлөх нөхцөл бололцоо бас ч гэж үгүй болчоогүй юм. Уудам сайхан тал хөндий, хиймор сэргэм өндөр уулс, онгон зэрлэг байгалтай манай ороны иргэн болсон хүн бүр байглын нөөц баялагаараа өөрсдийн давуу талаа бий болгох сайхан боломж нээгдээд байгааг хүн болгон мэдэж байгаа байх. Энэ боломж, бололцоог зөв зүйтэй ашиглах нь манай орны хөгжлийн үүд болох юм. Урьд жилүүдтэй харьцуулхад мэдэгдэхүйц нэмэгдсэн улсын төсөв хүссэн хүнд нь бус харин хэрэгтэй хүнд нь очих нь чухал юм. Жижиг дунд үйлдвэрүүдэд улсаас үзүүлэх хөнглөлт нь бас бодууштай л зүйлсийн нэг юм. Тодорхой хугацааны туршид жижиг дунд үйлдвэрүүдийг татвараас бүрэн чөлөөлдөггүй юм аа гэхэд зарим нэг талаас хөнгөлөт үзүүлэх нь ард иргдийн санхүүгийн байдалд төдийгүй улс эх орны эдийн засагт шууд эергээр нөлөөлж чадах талтай юм. Цаг үеээ олсон, оновчтой шийдвэрүүд нь улс эх орныг хөгжлийнх нь гульдаргад төвөггүйхэн оруулж болдгийг олон жишээнээс харж болох билээ.

50иад оны үед өөр орны эрдэмтэн, судлаачдын гаргасан урд хөршийн маань нутаг дэвсгэр дэхь газрын тосны нөөц ихээр олборлох хэмжээнд хүрэхгүй гэдэг дүгнэлтэнд өөрсдийн уйггүй хөдөлмөрөөр хариу барьсаны хувьд хэдхэн жилийн дараа 10 шахам газрын тосны томоохон цооног, ордуудыг олсон явдал байсан юм. Энэ бүгдийн араас шил шилээ даран гарсан олон бодлого баримтлалууднын нэг нь олборлосон нөөц баялагаа зөвхөн өөрсдийн гараар боловсруулах явдал байсан юм. Өөрөөр хэлбэл гадны ямар ч туслалцаа дэмжлэггүйгээр газрын тосоо өөрсдөө боловсруулах шийдвэр байлаа. Энэ нь ч өөрийн орны үйлдвэрллийн чиглэлд хийсэн хамгийн зөв бодлогуудын нэг яахын аргагүй мөн байлаа. Хэдийгээр европын үйлдвэрлэлийн хөгжлөөс хөнгхөн 100 гаруй жилээр хоцрон 1949 онд Mao Zedong-ын ялалтаар эхэлсэн гэж хэлж болох урд хөршийн маань үйлдвэрлэлийн түүх 60 хүрэхгүй жилийн нүүрийг үзэж байгаагын зэрэгцээ 2008 оноос эхлэн албан ёсоор дэлхийн хамгийн том экспортлогч орон гэдэг Холбооны Бүгд Найрамдах Гэрман Ард Улын байр сууринд залрах гэж байна .

Мөн түүнчлэн Сибирийн нутагт олдсон байглын хий хойд хөршийн маань удирдлагуудыг томоохон шийдвэр гаргахад хүргэсэн юм. Өөрийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулан үргэлжлэх байглын хийг зөөвөрлөх байгууламж барих асуудал шийдэгдэх ёстой байсан ба төд удалгүй энэ бүгдийг бий болгох барилга байгууламжийн үйл ажилгаа эхэлсэн юм. Зарим нэгний хувьд байглын хийг тэр холоос зөөвөрлөх нь техиник технологийн талаас бүтэшгүй асуудал байхад нөгөө нэгний нүдээр үр ашгийн алдагдалтай шийдвэр байжээ. Энэ бүх үйл явдлаас хойш олон жилийн дараа одоо хархад энэ шийдвэр нь үйлдвэр, үйлчилгээний салварт төдийгүй бусад олон салбарт хойд хөршид маань олон улсын тавцанд томоохон давуу талыг бий болгосон нь харагдаж байна. Өнөөдөр Норвегоос бусад европын бараг бүх орон хойд хөршөөс маань байглын хий худалдан авч байна.

Хаа холоос бус ердөө л урд , хойд хөшүүдээсээ харж болох эдгээр жишээнүүд бидний үйлдвэрллийн талаарх ойлголтийг тэс өөр болгодоггүй юм аа гэхэд нэгийг бодуулж нөгөөг эрэгцүүлэхэд хүргэх болов уу?.

Б.Баттөмөр

2 comments:

TV de LCD said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the TV de LCD, I hope you enjoy. The address is http://tv-lcd.blogspot.com. A hug.

Khosoo said...

dajgui shuu!!!