Friday, December 14, 2007

Made in Mongolia

Маш цөөхөн салбарт үндэсний үйлдвэрлэлтэй манай орны бараа бүтээгдхүүн олон улсын бүү хэл өөрийн орны хэрэглэгч, худалдан авагчдын нүдийг тэр бүр хужирлаад байдаггүй хэдий ч өөрийн гэсэн байр суурийг аль хэдийн дотоод гадаадгүй тодорхойлчихсон байдаг нь мэдээж. Олон улсад Made in Mongolia хэв маягийг тодорхойлдог гэж хэлж болох архи, согтууралах ундаа , ноос ноолуур болон бөс барааны чиглэлээр явуулж буй үйлдвэрлэл нь үнэхээр цар хүрээний хувьд хангалтгүйгээс гадна манай орныг үйлдвэрлэгч бус орнуудын тоонд яахын аргагүй оруулжруулж байгаа юм. Гадаадын бусад орноос оруулж ирсэн, орчин үеийн өндөр чадвартай бэлэн машин механизм дээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь хэдийгээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болон мэдлэгэ боловсрол олох гэх мэт олон давуу талуудтай хэдий ч өөрсдөө бүтээн бий болгох, турших, судлах гэдэг ойлголтуудыг мартагдуулах шахдаг сөрөг нөлөө бас бий юм. Тэртээ тэргүй гүйцэгдэхээсээ өнгөрсөн хэд хэдэн орны зарим нэг үйлдвэрлэлийн салбарт буй бараа бүтээгдхүүнтэй өрсөлдөх утаггүй болов ч өөр хангалттай өрсөлдөөний талбар байсаар байгааг нүдтэй болгон харж чихтэй болгон сонсож байгаа билээ. Манай орондох үйлдвэрүүдийн тоо хэмжээ өсөн нэмэгдэж, бүтээгдхүүнүүд чанрын хүссэн хэмжээнд хүрэх тэр үе бас тийм ч хол биш юм.Боломжийн үнтэй, чанрын өндөр хэмжээнд хийгдсэн Made in Mongolia бараа бүтээгдхүүнүүд монгол орны өөрийн ард иргэдэд болон нэр хүндэд мөн цаашилбал хөгжил дэвшилийн салбарт хэрэгжүүлэх хамгийн зөв марктинг юм.

Дэлхийн хүн амийн дундаж наслалт нэмэгдэж байгаа өнөө цагт маш олон шалтгааны улмаас манай орны хувьд энэ үзүүлэлт эсэргээр байна гэж хэлхэд буруудахгүй болов уу? Өөрсдийн баталгаатай хүнсний үйлдвэрлэлтэй болсон тэр цагт л сэтгэл амар ажиглан суух энэ тоо барим бас л нэгийг бодууштай зүйл юм. Бидний тэр болгон шинжилж судлаад, дүгнээд байх боломжгүйг мэдсэн шиг өдөр тутам урд хөшөөс маань түм бумаараа орж ирэх чанрийн баталгаа муутай , хүний эрүүл мэндэд муугаар ч нөлөөлөх хүнс, хүнсний бүтээгдхүүнүүд ямар үр дагавартай байх бол?

Гар дээрээ өөрийн гадаад паспорттой болсоноос хойш бараг бүгдийг хойд, урьд хөршөөсөө зөөх болсон бидний хувьд үйлдвэрлэнэ гэдгээс оруулж ирнэ гэдэг үг илүү их танил болчихоод байгаа нь маш олон шалтгаантай байх. Улсаас жижиг, дунд үйлдвэрүүдэд үзүүлэх татварын хэмжээ, дотооддох хэрэглэгч, худалдан авагчдын тоо болон тэдгээрийн санхүүгийн чадвах, бусад орны бараа бүтээгдхүүнтэй өнгө үзэмж, чанар чансаагаараа өрсөлдөх чадвар зэрэг хангалттай олон баримтууд нь манай орны үйлдвэрллийн хөгжлийг маш олон салбарт удаашруулсаар байгаа юм.

Жишээлбэл улсаас үзүүлэх татварын хэмжээ яахын аргагүй жижиг дунд үйлдвэрүүдийн оршин тогтнохтой холбоотой байдаг ба цаашилбал бараа бүтээгдхүүний чанар чансанд ч нөлөөлдөг нь ойлгомжтой. Өнөөг хүртлэх манай орны жижиг дунд үйлдвэрүүдэд үзүүлэх татврын хэмжээ нь тийм ч таатай орчинг бүрдүүлэх хэмжээнд байгаагүй хэдийч энэ байдлыг өөрчлөх нөхцөл бололцоо бас ч гэж үгүй болчоогүй юм. Уудам сайхан тал хөндий, хиймор сэргэм өндөр уулс, онгон зэрлэг байгалтай манай ороны иргэн болсон хүн бүр байглын нөөц баялагаараа өөрсдийн давуу талаа бий болгох сайхан боломж нээгдээд байгааг хүн болгон мэдэж байгаа байх. Энэ боломж, бололцоог зөв зүйтэй ашиглах нь манай орны хөгжлийн үүд болох юм. Урьд жилүүдтэй харьцуулхад мэдэгдэхүйц нэмэгдсэн улсын төсөв хүссэн хүнд нь бус харин хэрэгтэй хүнд нь очих нь чухал юм. Жижиг дунд үйлдвэрүүдэд улсаас үзүүлэх хөнглөлт нь бас бодууштай л зүйлсийн нэг юм. Тодорхой хугацааны туршид жижиг дунд үйлдвэрүүдийг татвараас бүрэн чөлөөлдөггүй юм аа гэхэд зарим нэг талаас хөнгөлөт үзүүлэх нь ард иргдийн санхүүгийн байдалд төдийгүй улс эх орны эдийн засагт шууд эергээр нөлөөлж чадах талтай юм. Цаг үеээ олсон, оновчтой шийдвэрүүд нь улс эх орныг хөгжлийнх нь гульдаргад төвөггүйхэн оруулж болдгийг олон жишээнээс харж болох билээ.

50иад оны үед өөр орны эрдэмтэн, судлаачдын гаргасан урд хөршийн маань нутаг дэвсгэр дэхь газрын тосны нөөц ихээр олборлох хэмжээнд хүрэхгүй гэдэг дүгнэлтэнд өөрсдийн уйггүй хөдөлмөрөөр хариу барьсаны хувьд хэдхэн жилийн дараа 10 шахам газрын тосны томоохон цооног, ордуудыг олсон явдал байсан юм. Энэ бүгдийн араас шил шилээ даран гарсан олон бодлого баримтлалууднын нэг нь олборлосон нөөц баялагаа зөвхөн өөрсдийн гараар боловсруулах явдал байсан юм. Өөрөөр хэлбэл гадны ямар ч туслалцаа дэмжлэггүйгээр газрын тосоо өөрсдөө боловсруулах шийдвэр байлаа. Энэ нь ч өөрийн орны үйлдвэрллийн чиглэлд хийсэн хамгийн зөв бодлогуудын нэг яахын аргагүй мөн байлаа. Хэдийгээр европын үйлдвэрлэлийн хөгжлөөс хөнгхөн 100 гаруй жилээр хоцрон 1949 онд Mao Zedong-ын ялалтаар эхэлсэн гэж хэлж болох урд хөршийн маань үйлдвэрлэлийн түүх 60 хүрэхгүй жилийн нүүрийг үзэж байгаагын зэрэгцээ 2008 оноос эхлэн албан ёсоор дэлхийн хамгийн том экспортлогч орон гэдэг Холбооны Бүгд Найрамдах Гэрман Ард Улын байр сууринд залрах гэж байна .

Мөн түүнчлэн Сибирийн нутагт олдсон байглын хий хойд хөршийн маань удирдлагуудыг томоохон шийдвэр гаргахад хүргэсэн юм. Өөрийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд туулан үргэлжлэх байглын хийг зөөвөрлөх байгууламж барих асуудал шийдэгдэх ёстой байсан ба төд удалгүй энэ бүгдийг бий болгох барилга байгууламжийн үйл ажилгаа эхэлсэн юм. Зарим нэгний хувьд байглын хийг тэр холоос зөөвөрлөх нь техиник технологийн талаас бүтэшгүй асуудал байхад нөгөө нэгний нүдээр үр ашгийн алдагдалтай шийдвэр байжээ. Энэ бүх үйл явдлаас хойш олон жилийн дараа одоо хархад энэ шийдвэр нь үйлдвэр, үйлчилгээний салварт төдийгүй бусад олон салбарт хойд хөршид маань олон улсын тавцанд томоохон давуу талыг бий болгосон нь харагдаж байна. Өнөөдөр Норвегоос бусад европын бараг бүх орон хойд хөршөөс маань байглын хий худалдан авч байна.

Хаа холоос бус ердөө л урд , хойд хөшүүдээсээ харж болох эдгээр жишээнүүд бидний үйлдвэрллийн талаарх ойлголтийг тэс өөр болгодоггүй юм аа гэхэд нэгийг бодуулж нөгөөг эрэгцүүлэхэд хүргэх болов уу?.

Б.Баттөмөр

Saturday, November 17, 2007

Харьцангуйн онол

Albert Einstein өөрийн харьцангуйн онолоороо классик физикийн бараг бүхий л хуулийн эмх замбрааг алдагдуулах шахсан билээ. Физикийн талаар гүнзгий мэдлэггүй хүнд ч ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээсэн энэхүү эхийг уншсан хэн боловч энэ хүн чухам юу бодож сэтгэж байсныг багахан ч гэсэн ойлгох буйза.

1-р хэсэг,

Өндөр хурдтай, нисдэг байлдааны онгоц О нь тайван хөдөлгөөнгүй байгаа ажиглагч А-ийн хувьд маш хурдтай харагдах бөгөөд О-той нэг чиглэлд жирийн иргэний агаарûн тээврийн онгоцоор нисч буй зорьчигч Б-ийн хувьд удаан харагдах нь мэдээж. Яг үүнтэй адилаар гэрлийн хурд ч мөн хоёр өөр системд байгаа ажиглагчдûн хувьд өөр өөр хурдтай байдаг гэсэн ойлголтыг Albert Abraham Michelson 1887 онд Edward Williams Morley-ийн хамтаар үгүйсгэжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэрлийн хурд аль ч системд тогтмол хурдтай байдаг гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл, А-ийн хувьд ч тэр Б-ийн хувьд ч тэр гэрлийн хурд 299792 км/сек байна гэсэн үг юм. Энэ бүхэн үнэхээр байж боломгүй санагдаж байсны адилаар хурд=замыг/хугацаа гэсэн хууль хэвээр үлдсэн бөгөөд энэ хууль нь хурдыг хувьсагчаар, харин зам болон хугацааг тогтмолоор авсан дээр тулгуурлан гарсан юм. Өөрөөр хэлбэл, 1м бол 1м л урттай мөн 1секунд 1секундын л хугацаатай байдаг дээр тулгуурлàсан гэсэн үг. Харин гэрэл С=299792 км/сек хэмээн үргэлж тогтмол хурдтай бол зам болон хугацаа хувьсагч болох юм. Ийм ч үүднээс огторгуй дахь зам буюу зай (1м), хугацаа (1сек) хоёр бидний хэдэн зуун жилийн туршид тогтмолууд гэж бодож байсан асуудлууд гажиж эхэлсэн юм.

Albert Einstein харьцангуйн онолоо энэ бүгд дээр буюу ердөө хурд=замыг/хугацаа гэсэн хуулин дээр тулгуурласан юм. Түүний хувьд ямар нэг тодорхой тогтмол давтамжтай процесс ч цагийг тодорхойлж чаддаг байсан бөгөөд үүнд нь заавал секунд, минут, цаг бус харин хоёр толины хооронд тогтмол хэмнэлтэй хэлбэлзэж буй гэрлийн фотон ч байж болох юм. Гэрэл тогтмол ганцхан хурдтай байдаг учраас энэ гэрлийн фотоноор тодорхойлсон цагийн хэмжигдэхүүн маш нарийн байх нь ойлгомжтой. Жишээлбэл энэ чанарыг ашиглан өнөөдөр эрдэмтэд дэлхий,сар хоёрын хоорондох зайг дэлхийгээс сар луу лазерийнн гэрлээр буудан саран дээр гэрэл ойн буцаж ирэх хугацааг хэмжсэнээр тодорхойлох болсон билээ. Эрдэмтэд энэ аргаар өнөөг хүртэл дэлхий,сар хоёрын хоорондох зайг маш нарийн хэмжиж ирсэн ба яг 1.3 секундын хугацаанд лазерийн гэрэл дэлхийгээс сар луу, сарнаас дэлхий хүртлэх зайг туулдаг байна. Харин энэ бүхнийг дэлхий, сар хоёрын хажуугаар сансрын хөлгөөр нисэн өнгөрч буй байрлалаас ажиглахад арай өөр харагддаг байна. Дэлхий дээрээс хэмжиж буй эрдэмтэн Э-гийн хувьд лазерийн гэрэл шулуун шугамаар нааш цааш хөдлөж байхад харин сансрын хөлгөөр нисч буй нисгэгч Н-ийн хувьд өөрийн хувийн хурднаас шалтгаалан адил хажуут гурвалжин мэтээр ажиглах ба арай урт замыг туулах юм.
Гэрэл цорын ганц тогтмол 299792 км/сек гэсэн хурдтай, мөн дэлхий сар хоёрын хоорондох зай тогтмол гэдгээс нисгэгч Н – ын хувьд хурд=замыг/хугацаа гэсэн хуулийн дагуу яахын аргагүй энэ үйл явц удаан хугацаагаар үргэлжлэх юм. Үүнээс үзэхэд дэлхий дээрх ажиглагчийн цаг хугацаа сансрын хөлөгдөх нисгэгчийн цаг хугацааг бодвол хурдан өнгөрдөг гэсэн үг юм. Нэг ёсондоо нисгэгч Н – ын хувьд цаг удааширч байна гэсэн үг. Нэг ёсндоо “Хөдөлж буй цаг удаан явдаг” гэж хэлж болох юм. Энэ үзэгдлийг Einstein харьцангуйн онолынхоо 1-р хэсэг болгосон юм.

2-р хэсэг

Einstein – ны харьцангуйн онлын 2-р хэсэг нь замыг буюу уртыг агшдагийг харуулсан юм.

Үүнийг харуулахын тулд дараах зурган дээр тайлбарлъя.


Нарнаас цацарч буй гэрлийн фотонууд дэлхийн тойрог замд хүрмэгц буцаж ойно гэж үзэхэд А зураг гарах юм. Дөрвөн цацраг нэгэн зэрэг нарнаас гач мөн нэгэн зэрэг ойн буцаж ирэх нь дэлхий дээрээс ажиглаж байгаа хүний хувьд ойлгомжтой харагдана. Харин нисгэгч Н –ын хувьд (Б зураг) Б, Г цэгүүд дэх гэрлийн фотонууд 1- р хэсэгт гарсны адилаар хол зам туулах ба хугацаа нь мөн адил удааширсан байх юм. Үүнтэй уялдан А болон В цэгүүдийн гэрлийн фотонууд мөн өөрөөр хэлбэлзэх юм. Нисгэгч Н – ын хувьд Б зурган дээрх гэрлийн фотонууд А зурган дээрх шиг нэгэн зэрэг нарнаас гарсан боловч наран дээр зэрэг буцаж ирэхгүй юм. Хөндлөн хөдөлж буй А болон В гэрлийн фотонуудын хувьд Б ба Г гэрлийн фотонуудаас нисгэгч Н- ын өөрийн хувийн хөдөлгөөнөөс шалтгаалан урт замыг туулахаас гадна хугацаа нь мөн удааширсан байх юм. Хэрвээ А болон В гэрлийн фотонуудын туулсан замын уртыг Б ба Г гэрлийн фотонуудын туулсан замтай харьцуулахад үнэхээр Б ба Г гэрлийн фотонуудын туулсан зам нь урт байна. Гэсэн хэдийч дэлхий дээрх ажиглагчийн хувьд энэ үйл явц нэгэн зэрэг явагдаж байгаагийн адилаар нисгэч Н – ын хувьд ч гэрлийн бүх фотонууд наран дээр зэрэг буцаж ирэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх ажиглагчийн хувьд нэгэн зэрэг наран дээр ирж буй фотонууд мөн нисгэгч Н – ын хувьд ч тэр нэгэн зэрэг байх ёстой гэсэн үг юм.

Энэ үүднээс В зураг гарах юм. Нэг ёсондоо Б ба Г гэрлийн фотонуудын туулсан замын уртыг А болон Г гэрлийн фотонуудын туулсан замтай адил урттай болгон агшаахад В зураг гарсан гэсэн үг. Энэ бодол нь Einstein-ыг “Хөдөлж буй биет агшдаг” гэдэг дүгнэлтэнд хүргэсэн юм. Энд авсан жишээний хувьд нарны аймаг агшин харагдаж байна. Нэг ёсондоî, хөдөлж буй ажиглагчийн чиглэлд нарны аймаг агшиж байна гэсэн үг.

Einstein – ы харьцангуйн онолын 1,2 – р хэсгээс үзэхэд нисгэгч Н – ын хувьд гэрлийн хурдад дөхөх тусам цаг хугацаа дэлхий дээрх цаг хугацаатай харьцуулахад удааширч мөн нисч буй чиглэлийн дагуу хорвоо ертөнц агшиж байна.

Гэрлийн хурдаар аялал хийгээд буцаж ирсэн нисгэгч Н дэлхий дээрх цаг хугацаа өөрийн туулж өнгөрүүлсэн цаг хугацаанаас хамаагүй хурдан өнгөрснийг тогтоох бөгөөд харин гэрлийн хурдаа сааруулахын хирээр нисгэгчид огторгуйн агшилт ажиглагдахгүй болох юм.

Байглын тогтмолууд гэж бодож байсан зай (1м) болон хугацаа (1сек) хоёр өдөр тутам бидний орчин тойронд маань өөрчлөгдөж байдаг боловч бидэнд мэдрэгдэх хэмжээ нь зөвхөн гэрлийн хурдны 10%-тай тэнцэх хурдтай тэр үед ажиглагдаж эхлэх юм. Энэ нь одоогийн хамгийн хурдан онгоцноос 30000 дахин хурдан гэсэн үг .

3-р хэсэг

Харьцангуйн онолоос үзэхэд хурд нь зай болон хугацаанд нөлөөлөхөөс гадна мөн биеийн жинд нөлөөлдөг байна. Einstein биеийн жин хурднаас хамааран нэмэгддэг гэж баталсан ба биеийн жинг энергид хувиргаж болдогийг олж тогтоосон .

1 – р хэсэгт тайлбарлàсан шиг ямар ч системийн хувьд гэрэл үргэлж тогтмол

299792 км/сек хурдтай байна гэдэг нь гэрлийн хурд манай хорвоо ертөнцийн байж болох хамгийн өндөр хурд гэсэн үг юм. Энэ үнэхээр байж боломгүй сонсогдох нь мэдээж. Хар ухаанаар бодîход альваа биет ямар ч хурдтай байж болно. Харин гэрлийн хурднаас илүү хурдтай байж чадахгүй гэдэг нь альваа биетийн өөрийн байглын шинж чанараас хамаардагийг одоо тайлбарлъя.

Задгай сансарт байгаа бага биеийн жинтэй сансрын нисгэгчийн хурд болон хурдатгалтай болохын тулд их биеийн жинтэй сансрын том хөлөгт илүү их энерги шаардагдах нь ойлгомжтой. Үүнээс харахад биеийн жин их бага байхаас шалтгаалан эсэргүүцлийн хэмжээ их бага байх нь ойлгомжтой нь харагдаж байна. Харин сансрын хөлөг хэдий их энергитэйгээр хурдалсан ч хэзээ ч гэрлийн хурдад хүрэхгүй бөгөөд хэзээ нэгэн цагт биеийн жингийн эсэргүүцэл нь хөлгийг цаашид хурд нэмэх аргагүй болгох юм. Энэ нь биеийн эсэргүүцэл хурднаас хамааран нэмэгддэгийг харуулж байна. Гэтэл биеийн жин, эсэргүүцэл хоёр шууд хамааралтай билээ. Энэ үүднээс биеийн жин хурднаас хамааран мөн нэмэгддэг гэсэн дүгнэлтэнд хүрэх юм. Жишээлбэл, өндөр хурдтай задгай сансарт үй олноороо байдаг солирыг авч үзэж болох юм.Биеийн жин Ж – тэй , хувийн хурд Х-тэй солир С нь гариг Г дээр унах агшинг Г гариг дээрх ажиглагч А болон энэ үйл явдлыг өндөр хурдтайгаар нисэн өнгөрч буй сансрын хөлгийн нисгэгч Н нар ажиглаж байсан гэж үзье. Солир С хэр их биеийн жинтэйгээс болон хэр их хурдтай нисч байгаагаас шалтгаалан гариг Г-д үзүүлэх хохирлын хэмжээ тодрох юм. Ажиглагч А-ийн зүгээс харахад солир С нь хувийн жин Ж – тэй мөн хувийн хурд Х – тэйгээ гариг Г дээр унах ба үзүүлэх хохирлын хэмжээг ХО – гэвэл энэ бүхнийг өөрийн өндөр хурдны нөлөөн доор ажиглаж буй нисгэгч Н – ын хувьд огт өөрөөр ажиглагдах юм. Нисгэгч Н – д солир С нь харьцангуйн онолын 1 – р хэсэгт баталсны дагуу маш бага хурдтай ажиглагдах бөгөөд хувийн хурд Х нь Х-- болон багассан харагдана. Бага хурдтай унаж байгаа солир С нь Н-ийн хувьд А-тай адил мөн л ХО хохирлыг учруулсан байх ёстой гэдгээс үзэхэд Н-ийн хувьд Солир С-гийн хувийн жин Ж нэмэгдэн Ж++ болсон байх нь гарцаагүй. Ийнхүү ажиглагч А-ийн зүгээс солир С нь Х хурдтай, Ж жинтэйгээр гариг Г – д ХО хохирлыг учруулжээ. Харин нисгэгч Н-ын зүгээс солир С нь Х-- хурдтай, Ж++ жинтэйгээр гариг Г – д мөн адилхан ХО хохирлыг учруулжээ. Einstein “Биеийн жин тогтмол биш”,”Биеийн жин хурднаас хамааран нэмэгддэг” гэсэн хоёр дүгнэлтэнд ийнхүү хүрчээ.

Дэлхийгээс хөөрж буй сансарын хөлгөд хөөрхөд нь зарцуулагдаж байгаа энерги алга болдоггүй харин хөлгийн хувийн жинд шингэж ихэсдэг байна. Харин энэ үед хөлгийг бүрдүүлж буй атомуудын тоо нэмэгдэхгүй нь ойлгомжтой. Энэ үүднээс Einstein биеийн жин нэмэгдэх үзэгдэл нь энергээр баяжуулсантай шууд хамааралтай хэмээн нээжээ. Математикийн үүднээс энэ нээлтийг Е = m c*c гэж томёолдог.

Альва биетийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг болох атомын Proton Neutron хоёрыг холбодог хүч байдагийг атом физикийн эрдэмтэд тогтоох хүртэл Einstein ны энэ томёо амьдралд дээр батлагдаагүй байсан юм. Хоёр атомыг нийлүүлхэд энэ хүчний нэгээхэн хэсэг нь сул тавигддаг байна.Өөрөөр хэлбэл гэрэл болон ялгардаг байна. Манай наран дээр энэ процэсс байнга явагддаг. Устөрөгчийн 2 атом маш өндөр даралт, хэмийн нөлөөнд нийлэн (Helium) гелийн хий болдог. Хоёр бичил атомууд нийлэх үед ялгарсан тэр жижигхэн гэрийн багц өнөөдөр бидний нарнаас хүлээн авдаг илч, гэрэл юм. Одоо үед Einstein ны энэ томёо тодорхойлолтууд зөвхөн наран дээр бус дэлхий дээр атомын цахилгаан станцуудад өдөр бүр хэрэгжиж байна.

4 – р хэсэг

Ямар ч сисемийн хуьвд гэрэл тогтмол зөвхөн ганцхан хурдтай байна гэдэг дээр тулгуурлан өөрийн агуу нээлтүүдээ хийсэн Albert Einstein хорвоо ертөнцийг өөр нүдээр хардаг байсан нь маргаангүй.

Үүний ч адлаар “Хөдлөж буй цаг удаан явдаг” мөн “Хөдөлж буй биет агшдаг” гэсэн хоёр тодорхойлолтууд зөвхөн онцгой тохиолдолд хэрэгждэг гэдгийг Einstein мэдсэн бөгөөд энэ хоёр тодорхойлолтуудыг ерөнхий тохиолдолд батлах хэрэг гарсан байна.

Einstein энэ хоёр хуулиуд зөвхөн бие биеээсээ хамааралгүй системүүдэд үйлчилнэ гэж хэлсэн бөгөөд манай ертөнцөд хаана ч ийм систем байхагүй нь томоохон няцаалт болж байсан юм. Энэ системүүдэд гадны татах хүчний нөлөө байхгүй байх ёстой ба систем бүхэлдээ жингүйдэлийн нөлөөнд байх ёстой байлаа. Хэдий сансарт буй хөлгийн дотор бүрэн жингүйдэл байгаа мэт харагддаг боловч удаан ажиглавал биетүүд хувийн жингээсээ шалтгаалан хөдөлгөөнд оршиж байдаг юм. Нэг үгээр хэлбэл хөлөгдөх ямар ч жижиг том биетүүд өөр өөрийн тойрог замаар дэлхийг тойрч байдаг гэсэн үг. Тэхээр манай дэлхийн, манай нарны аймагийн, манай галаксигийн бүр хаана ч татах хүчий нөлөөнөө байсаар байдаг гэсэн үг. Тийм ч учраас Einstein энэ хоёр тодорхойлолтуудаа татах хүчний нөлөөнд ерөнхий тодорхойлолтууд болгон өөрчлөх хэрэгтэй болсон юм.

Дэлхийн тойрог замаар тойрон яваа нисэх хөлөгийн дотор тодорхой хэмжээний жингүйдэлд байгаа биетүүд хөлөг хурдаа нэмэн хурдатгалтай болох тэр үед хурдны эсрэг чиглэлийн хананд яг татах хүчний нөлөөний адилаар татагдах үзэгдэл нь татах хүч хурдатгал хоёрын уялдааг харуулсан ба Einstein дараагийн нүүдлээ үүндээр тулгууралсан байна.

Тэрээр “Хөдлөж буй цаг удаан явдаг” гэдгийг “Татах хүчний нөлөөнд буй цаг удаан явдаг” гэж ерөнхий тодорхойлолт болгосон юм.

Хэрвээ 1секунд дэлхийн төвд ойрхон цэгт хол цэгээс удаан өнгөрдөг гэвэл ямар ч системд тогтмол хурдтай гэрэл тодорхой хугацааны дотор арай урт замийг туулдаг гэсэн үг. Гэхдээ туулсан зам эцэстээ адилхан байх ёстойд гол учир оршиж байгаа ба

үүний хариулт нь туулсан замын буюу огторгуйн агшилт юм. Энэ утгаараа Einstein өөрийн харьцангуйн онлын 2 – р хэсгийг ерөнхийлчилсөн юм.

Үүндээ “Хөдөлж буй биет агшдаг” гэдгийг “Татах хүчний нөлөөнд буй биет агшдаг” гэж өөрчилсөн.

5 – хэсэг

Хэдийгээр Albert Einstein ны харьцангуйн онлын бүх томёо тодорхойлолтууд ийнхүү батлагдсан ч “татах хүч” болон түүний нөлөө бүрэн тайлагдаагүй байсан юм.

Хэрвээ татах хүчний нөлөөнд бие агшдаг бол дэлхийн тойргийн хэмжээнээс бодож гаргасан дэлхийн радиус дэлхий дундуур хэмжсэн радиусаас бага байх нь одоо ойлгомжтой боллоо. Дэлхийн төв цэгт ойртох тусам биет агшдаг учраас илүү урт метэр хэрэгтэй болох нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ? Манай дэлхийн төд үнэн хэрэгтээ бидний төсөөлж байгаагаас илүү их зай байна гэсэн үг үү? Дараагийн алхамаараа Albert Einstein их жинтэй огторгуйн томоохон биетүүдийн дотор нэг нэсэг орчинд биеийн эзэлхийн ихэсдэг гэж тодорхойлсон ба ингэсэнээр огторгуйн хэлбэрийг өөрчилдөг хэмээн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл дэлхийн төв цэгт дөхөх тусам эзэлхүүн ихэсдэг гэсэн үг. 3 хэмжээст орчинд хэсэг орчинд эзэлхүүн ихсдэг гэдгийг бид дүрсдэж чадахгүй учраас 2 хэмжээст орчинд харууллаа.

Огторгуйг нэг хавтгай гэж үзье.

1м ихсэхийн тулд сунахийн хажуугаар мурийдаг байна.

Үүндээр үндэслэн Einstein байглын шинэ нууцыг бидэнд нээж өгсөн юм.

Тэрээр татах хүчний нууцыг ийнхүү тайлсан ба татах үчийг нэг үгээр хэлбэл огторгуйн мурийлт гэж хэлсэн юм.

Зураг дээр харуулсан шиг ямар нэг биет нөгөөгийнхөө татах хүчний нөлөөнд байна гэдэг бол түүний огторгуйг мурийлган өөрчилсөн тэр хонхорхойд байна гэсэн үг юм. Ямар ч огрогуйн биет ийм огторгуйн хэлбэр дүрсийг өөрчилсөн өөрийн нэг үгээр хэлбэл хонхорхой хэсэгтэй байдаг бөгөөд энэ хэсэг нь өөрийнх нь татах хүчний орчин юм.

Огторгуйн энэ өөрчлөлт бас гэрлийн тойрох үзэгдлийн шалтгаан болдог юм. Гэрлийн энэ үзэгдэл нь Isaac Newton ны татах хүчний хуулиар тодорхойлогддоггүй байлаа. Гэрлийн хувийн жингүй фотонууд татах хүчний нөлөөнд ордоггүй хаин чиглэлээ л өөрчилдөг байна.

Үүнээс гадна Einstein ны хар нүхний талаарх шинэ ойлголтийг бий болгосон юм.

Амьдгалийнхаа хугацааны сүүлийн мөчид нэгэн цэгт жингээ төвлөрүүлж байгаа од огторгуйг маш хүчтэйгээр өөрчилдөг байна.

Ингэж хүчтэй өөрчлөгдсөн хэсэгт хар нүх болж харагддаг байна.

Ийнхүү Albert Einstein өөрийн харьцангуйн онлоо бүрэн гүйцэт тодорхойлсон бөгөөд байглын шинэ шинэ уялдаа холбоог бидний өмнө дэлгэн тавьсан хүн билээ.

Энэ суут хүний энэ их агуу нээлтийнх нь талаар өдийг хүртлэх өөрийн мэддэг бүхнээ энд бичхийг хичээсэн бөгөөд алдаатай мөн дутуу дульмаг зүйлс байхыг би үгүйсгэхгүй гэдгээ нуух юун.

Б.Баттөмөр

Sunday, November 11, 2007

Хотжилт, Монгол …

Сүүлийн 10-аас 15 жилийн хооронд Монгол оронд маань хотжилт гэдэг ухагдахуун жинхэнэ утгаараа хэрэгжиж, өнөөдөр монгол орны 3 саяд дөхөж буй ард түмний маань бараг талаас илүү хувь нь Улаанбаатар хотод сурч боловсорч, ажиллан амьдарч байна. Энэ тоо баримт ихсэнэ үү гэхээс багасахгүй нь мэдээж. Хөдөө орон нутагт буй ажилгүйдэл, ядуурал нийслэл хотын ард иргэдийг өдрөөс өдөрт өсөн нэмэгдүүлсээр байна. Энэ хирээр Монгол орны газар нутаг эзгүйрч хот гэдэг энэ их айлын жижигхэн суурин дээр хүн амын нягтрал ихэссээр байна.
Саяхныг хүртэл барууны гэж нэрлэгддэг байсан тэр өндөр хөгжил, шинжлэх ухааны дэвшилтэт ололт, нээлтүүд одоо дэлхийн аль ч хэсэгт мэдрэгдэж танигдах болсон XXI зууны эхлэл өнөө үед нөлөөлсөн хамгийн том хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хотжилт юм. Хотжилт бол ямар нэгэн улсын хөгжлийн үндсэн том шалгууруудын нэг гэдгийг олон баримтаас харж болно. Хотжилтыг дагаад эдийн засгийн идэвхтэй орчин бүрдэж, худалдаа үйлдвэрлэл гэх мэт амин чухал баталгаат нийгмийн суурь тавигддаг. Энэ ч утгаараа хотжилт бол сүүлийн хэдхэн жилийн хооронд монгол орны дүр төрхийг өөрчилсөн хүчин зүйлсийн нэг байлаа.
Харин манай орон шиг цөөхөн хүн амтай, хөгжиж буй орны хувьд дутуу дулимаг бодлогоор явуулсан хотжилтын сөрөг нөлөө ямар байх бол?
Дэлхийн зарим орны томоохон хотуудын нэгхэн дүүргийн хүн амаас ч бага тооны иргэдтэй манай орны хувьд нэг цэгт төвлөрөн байрлах нь монгол орны цаашдын оршин тогтнохтой ч холбоотой байж болох талтай юм.
Хэзээ ч байгаагүйгээр хөгжлийн бөөм явагдаж байгаа Хятад, цэрэг зэвсгийн хүчээрээ дэлхийд тэргүүлдэг Орос гэсэн хоёр гүрний дунд байрладаг манай орны бүхий л тэргүүлэх боловсон хүчин, дэвшилтэт техник технологи, эмнэлэг, сургуулиуд Улаанбаатар хотод байрладаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл нийслэл хот маань манай орны цорын ганц хөдөлгүүр мотор юм.
Хэрвээ нэг шөнийн дотор нийслэл хот маань байхгүй болчихлоо гэж төсөөлөх юм бол Монгол орны хөгжил дэлхийн хөгжлөөс дахиад хэдэн арав магадгүй хэдэн зуун жилээр ч хоцрох магадлал бийг үгүйсгэх аргагүй.
Хүйтэн дайны дараа хүмүүнлэг, энх тайвны цаг ирсэн боловч ямар ч улс орон халдашгүй дархан байдлаа хүчирхэг гүрнээр төвөггүйхэн хөндүүлж болохыг Америк, Иракийн дайнаас харж болох юм. Хэдийгээр Нэгдсэн Үндэстний Байгууллага болон дэлхийн олон орнууд энэ бүгдэд эсрэг байр суурьтай байсан хэдий ч дайны шийдвэрт нөлөөлөх зүйлс төдийлөн хийж чадаагүйг бид бүгд мэднэ. Энэ бол дэлхийн өнөө цагийн хэд хэдэн хүчирхэг гүрнүүд өөрийн ашиг сонирхлын үүднээс хэзээ ч хэн рүү ч дайран довтлоход бэлэн байдаг гэдгийг харуулж байна гэж хэлж болох юм. Гагцхүү энэ бүгдэд хангалттай учир шалтгаан л хэрэгтэй байдаг нь тодорхой. Энэ ч утгаараа байгалийн баялаг нөөцөө бараг саяхнаас нээн олж, ашиглаж байгаа гэж хэлж болох манай орны хувьд олон улсын сонирхлыг татах нь зүй ёсны хэрэг бөгөөд тэр дундаа хойд урд хөршийнхөө анхаарлын төвд илүү их байр суурь эзлэх болов уу. Мэдээж энхийн, албан ёсны харилцаагаар бүхнийг шийддэг болсон өнөө үед хоёр хөршөөсөө маш олон салбарт шууд хамааралтай байдаг манайх шиг оронд хүндрэлтэй асуудлууд ихээр тулгарах болов уу.
Үүнээс гадна дэлхийн цаг агаар урьд өмнө ажиглагдаж байгаагүйгээр хурдан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед өдөр бүр манай дэлхийн аль нэг хэсэгт байгалийн гамшиг тохиолдож байна. Хүний буруу үйл ажиллагаанаас болон хурдацтай явагдаж байгаа энэ үйл явц хэнд, хэзээ тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй бөгөөд монголчууд биднийг шууд болон шууд бусаар дайрах магадлал өдөр ирэх тусам ихэсч байна. Урд хөршид маань үер болж газар хөдлөхөд манайд өлсгөлөн болж юмны үнэ тэнгэрт хадахыг үгүйсгэхгүй.
Бидний хувьд байгалийн гамшиг ч бай, гадны халдлага дайралт ч бай, өвчин тахал ч бай дайрч болохгүй хамгийн чухал газар бол Улаанбаатар хот юм. Одоогийн Монгол орны оршин тогтнох хувь заяа цор ганц энэ хотоос шалтгаалж байна гэж хэлэхэд болох бөгөөд үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын ард иргэдийн эрүүл мэндийн болон аюулгүй байдлын асуудал яах аргагүй чухал юм. Гэтэл нийслэл хотын агаарын бохирдол өвлийн улиралд гамшигийн байдалтай байна гэж хэлж болохоор байгаа юм.
Энэ бүгдээс харахад зөвхөн Улаанбаатар төвтэй бус Дархан, Эрдэнэт мөн олон олон том жижиг хотууд, аймгийн төвүүдийг монгол орны өнцөг булан бүрт хөгжүүлэн дэмжиж, ажлын байр, хөнгөлөлт тусламжуудыг бий болгож, шинэ төсөл, захирамж тогтоолуудыг хэрэгжүүлэх нь юуны түрүүнд бодууштай зүйл юм. Хэрвээ бид нийслэл хотдоо цаашид энэ хэвээрээ төвлөрөн суурьшсаар байвал миний бодлоор эх орны маань ирээдүй улам ээдрээтэй болсоор байх болов уу?
Б.Баттөмөр

Monday, August 6, 2007

Feng shui-g shinjileh uhaanii talaas tailbarlaj boloh uu?

Odoog hurtel feng shui giin talaar humuus uur uuriin olon olon oilgolttoi baidag. Zarim n feng shui d itgen amidraliinha hev maygiig zohitsuulan yavhad zarim n uund tudii l utaga uchir ugduggui. Zarim neg untsuguus harhad unen bolovch bas utaga uchirgui yamar negen shashnii ch um shig uiluud ch baidag. Gevch feng shui g tsever ajiglagchiin talaas harhad shinjileh uhaanii talaas tailbarlaj boloh um shig sanagdlaa. Jishee n Feng shui d ail gert emeh tsehts baih yostoi, terdundaa urid n hen negnii todorhoilsonii daguu geriin tavilaga zuilee bairluulahiig zaasan baidag. Ingeseneer zov ineereg buyu eyreg ineereg uusdeg gedeg. Yamar ch biyt, bodis uuriin tsahilgaan soronzon chanartai baidag. Ene chanariig bodood uzehed tusgailan emeh tsehtsend oruulan bairluulsan biytuud uneheer ene chanaraaraa biyd biydee nuluulj boloh um. Huchtei soronzon oron uuzgedeg odor tutam hereglegddeg ger ahuin tsahilgaan baraanaas ehleed jiriin negen urt tsetsegiig bairluulj tavisan bairlalaas shaltgaalan hunii eruul mended nuluulj boloh taltai. Gehdee yaajich ene bugdiig hiisen hezeed bid tsahilgaan soronzon ornii nuluund baisaar baih bolno. Hamiin gol n hunii eruul mended onts muugaar nuluuluh uu ugui uu gedegt feng shui iin zarim todorhoilolt tomyonuud orshij boloh um.



Б.Баттөмөр

Wednesday, August 1, 2007

Eh delhii maani sunuh uu?


Eh delhii maani hezee uusen bii bolson be gedeg ene asuultaas, eh delhii maani hezee sonoh ve gedeg asuult iluu ih erdemtediin bolon buh niitiin anhaarliig taddag boluu gej bi boddog. Medeej uusen bii bolson garig maani hezee ch um uguiren suireh tsag n irj l taaraa. Harin ternees umnu baigaliin jamaar bus zolguigeer bid suireld oirtoj boloh tohioldoliin talaar end ugsee bichlee.
Huh delhii maani suirj boloh uchnuun olon zam baigaa. Baigaliin jamaar gegdeh suirel bol bidnii amidraliin gol eh bulgiin neg boloh nar maani bidniig suiruuleh um. Odor ireh tusam tomorch baigaa ene shar od maani tomrohiin hereer delhii deer amid biyt baih orchin ugui bolj, etsedee neg yosondoo narand bid zaligigdah bolno. Het tomorson nar etsestee buh shatah nuutsuu bumu Helium iin dutagdald orj yag l supernova giin adilaar hedhen hormiin dotor tesreh bolno.
Harin ene bugd tohiohoos umnu manai delhii aria uur zamaar suireh magdlal iluu undur um.
Manai garigiig suireld hurgej boloh huchin zuilsiin neg bol gadnii biyt solir um. Odoogoor garig gej huleen zovshoorogdood baigaa 8 garigs bolon tednii sarnuudaas gadna toolj tomoshgui olon sansariin tom jijig yanz yanziin biytuud mon ene 8 garigsiin adilaar uur uuriin toirog zamaar nariin tatah huchnii nuluund nariig toiron irgeldej baidag um. Eh delhii tuundeerh biyt 2iin hoorond uilchildeg physiciin tatah huchnii huuli gadaad sansart garigsiin bairlal, toirog zamiin gol shaltgaan boldog baina. Teheer hezee ch um narnii aimagt baigaa garigs bolon biytuudiin todorhoi neg egshin zuuriin bairlalaas shaltgaalan nariig toiron irgej baigaa neg jijighen biyt negen ayan zamd garj boloh um. Ene aylaliin zorilogo n delhii ch baij boloh taltai. Manai delhii ruu chigelsen ene sansariin biytiig uu ch zogsooj chadahgui baih magdlal ih undur. Aylaliinhaa suuliin shatand orson solir manai delhii deerhi amidraliig uggui bolgoh um. Ingej narnii aimag dotroh tsoriin gants oyun uhaantai amidral usdan ugui boloh um. Iim ih baga hor nuluu uchruulsan uil yavdaluud urid umnu n tohioldoogui bish tohioldoj baisaniig bid hylbarhan harj bolno. Manai narnii aimagiin hamgiin tom garig boloh Barhasbadi garigiig manai delhiin biye hamgaalagch ch gej helj boloh um. Yaagaad gevel mash ih massiinhaa tuslamjtaigaar tereer gadnii biytiig yag l soronz shig tatdag baina. Tiim ch bolohoor delhiiruu chiglesen too tomoshgui olon biytiig uur deeree buulgasan ba chigleliig n hurtle uurchilj baisan baina. Mun manai garigiin daguul boloh sarluu durandahad l solir buuj baisan boloh hangalttai togtotsuud baidag. Ene buh hamgaalaltiig davan delhii deer buuj baisan soliriin toog ch gargah argagui ih um. Teheer manai narnii aimar gadnii biytiin bombogdolton door ch baidag gej helehed buruudahgui um.
Sar delhiig toiron iregdgiin adilaar manai delhii ch mun nariig toiron irgedeg bilee. Yag uunii adilaar manai narnii aimag manai glacsyiin tuviig mun toiron irgedeg baina. Ingehdee delhii nariig toirohdoo mun uuruu irgelddegiin adilaar manai narnii aimag bas negen toirog zamaar toiron irgeldej baidag baina. Manai narnii system bituu system bish uchraas ene uil yavdaliin uyd narnii aimagt maani gadnii biytuud orj garch baidag baina. Manai glacsyiig HAVTGAI deerh toiron ergelddeg usnii erguuleg gej uzvel manai narnii aimagiin glacsyiig toiron ergehdee uusgedeg uuriin toirog zam n ene havtgai deer perpendikulyar um. Teheer manai narnii aimag manai glacsy giin havtgaigaas deesh doosh ergelddeg baina. Iimd manai narnii aimar manai glacsygiin havtgaigiin deer esvel door baihad narnii aimar ruu maani dovtolgoh gadnii biytuud hamaagui baiga baidag baina. Harin manai narnii aimag manai glacsygiin havtgai deer orshih ter uyd manai narnii aimag hamgiin gadnii biytuudeer shiguu bairalsan hesguuded baidag um. Ene gadnii biytuud uu ch baij boloh um. Har nuhnees ehleed od esvel solir ch hurtel baij bolno.
Ene bugdees harhad minii zugees huh delhii deerh amidral uneheer azaar burelden bii bolson gej helj boloh um.
Bidnii medeh zainii oilgoltoos tes uur hemjeeseer hemjigdeh ene gadaad yortontsod haana ch um amidral bii gedegt bi hezee ch ergelzej baigaagui. Harin bidnii horsh boloh gadaad yortonts doh ene amidral bidenshig oyun uhaantai uu gedegt asuudliin gol n baigaa um. Herev bid ene horvoo yortontsod tsoriin gants oyun uhaantaai amid niigem bol ene bugd suireh uchirgui.

Б.Баттөмөр